• 99108831
  • info@munchuluu.mn

Бидний тухай

“Мунчулуу” ХХК-ний танилцуулга

Үйл ажиллагааны чиглэл:
  • Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
  • Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1-5 давхар хүртэл)
  • Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын ажил (1-16 давхар)
  • Цамхаг, тулгуур, түшиц хана, яндан антенна зэрэг 30 м хүртэл өндөр угсармал ба цутгамал бетон, төмөр бетон, ган бүтээцтэй байгууламжийн ажил
  • Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, Кёкүшү цамхаг 708 тоот
Барилга угсралт талаас:
  • Барилга угсралтад шаардлагатай МУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Барилгын Норм ба Дүрэм”-ийг бүрдүүлэн хангасан бөгөөд эдгээр норм дүрмийг мөрдөн ажилладаг.
  • Барилга угсралтын ажлыг зураг төсөлд заасны дагуу технологийн карт гүйцэтгэн графикт хугацаанд нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна.
  • Инженерингийн боловсон хүчин хангалттай бөгөөд төслийн хэмжээнд хамтран ажиллаж шийдвэр гаргалт, оновчтой шийдэл гаргах зэргээрээ давуу талтай.
  • Барилга угсралтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай өргөж тээвэрлэх машин механизм, тоног төхөөрөмж, бараа материал, хэв хашмал гэх мэтчилэн материаллаг баазтай.
ХАБЭА талаас:
  • МУ-н Барилгын тухай хууль, ХАБЭА-н талаарх хууль дүрмийн бүрдлийг ханган хэрэгжүүлж ажилладаг.
  • Ажилчдын ХАБЭА-н талаар мэдлэгийг сайжруулах үүднээс сар бүр сургалт семинарт суулгаж тухайн бүрд нь дүгнэж шалгана /Жич: 80%-аас доош оноо авсан тохиолдолд дахин сургалтад сууна/
  • Ажилчдын ХАБЭА-н хууль дүрмийн дагуу ажилчдыг өвөл болон зуны хувцсаар хангадаг бөгөөд ажилчдын хооллох заал болон амрах тав тухтай орон байраар хангадаг болно.
  • Ажилчдын ар гэрийн гачигдал зовлонг анхааран ажилладаг бөгөөд тогтсон чиглэлд ажилчдыг тээвэрлэх унаагаар хангаж ажилладаг.