• 99108831
  • info@munchuluu.mn

Хүний нөөц

Хүний нөөцийн бодлого
Бид “Мунчулуу” компанийн үнэт зүйлс болон ёс зүйн зан төлвийг зохистойгоор баримтлан ажиллахыг хичээдэг. Манай ажилтнуудын соёл нь аюулгүй ажиллагаа, ёс зүй, хамтын ажиллагаа, хариуцлага дээр суурилдаг.
Сонгон шалгаруулалт
Бид ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгож, ажилтан сонгон шалгаруулалтаа шударга, ил тодоор явуулдаг.
Сонгон шалгаруулах явц нь тухайн ажлын байрны шаардлагыг тодорхойлсноор эхэлдэг.
Нээлттэй ажлын байруудыг манай цахим хуудасны Нээлттэй ажлын байр хэсгээр зарладаг.
Өргөдөл хүлээн авах хугацаа дуусмагц дараахь байдлаар шалгаруулалт хийнэ. Үүнд:
  • Ажлын байрны өргөдлүүдийг зард дурдсан шалгуурын дагуу анкетын шалгаруулалт хийнэ.
  • Анкетын шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчийг ярилцлагад урина
  • Өмнөх ажил олгогчдын тодорхойлолтыг шалган нягтлах зэрэг багтдаг.
Сонгон шалгаруулах комисс хоёр ба түүнээс дээш гишүүдээс бүрдэх учир эцсийн шийдвэрийг нэг хүн гаргадаггүй.
“Мунчулуу” компанид ажилд орох өргөдөл гаргахад ямар нэгэн төлбөр, хураамж төлөхгүй.